Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их спорт Хоёр Солонгосыг дахин нэгтгэжээ

  Б.Оюун 2018-05-04 2159

Шведын Хальмстад хотод болж байгаа ширээний теннисны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Хоёр Солонгосын багууд шалгарч, улмаар цааш нэгдсэн Солонгосын шигшээ баг болон тэмцээнээ үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар ширээний теннисны спортын олон улсын холбооноос албан ёсоор мэдэгдсэн байна.  

Холбооны тэргүүн Томас Вайкертын ярьснаар Хойд болон Өмнөд Солонгосын эмэгтэй шигшээ баг ДАШТ-ний хагас шигшээ тоглолтод тунаж үлдэн, цаашид тэмцээнээ нэгдсэн баг болон үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр ширээний теннисны дэлхийн аваргын тэмцээнд Солонгосын хойгийн нэгдсэн баг хагас шигшээгээс шалгарах Украин, Японы багийн түрүүлсэнтэй нь тоглож, цааш тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон байна. 

Хоёр Солонгосын нэгдсэн шигшээ багт Хойд болон Өмнөд Солонгосын багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж байгаа юм. Хэрвээ шигшээ баг Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, медалийн тавцанд зогсвол нэгдсэн багийн бүх гишүүд медаль хүртэх гэнэ. Ширээний теннисны ДАШТ-нд Өмнөд Солонгосын 5 тамирчин, Хойд Солонгосын 4 тамирчин нэгдэн, нэг баг болж цааш өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн хэрвээ энэ баг амжилт үзүүлж, медалийн тавцанд зогсвол Хоёр Солонгосын төрийн туг далбааг зэрэгцүүлэн мандуулах юм.

Хамгийн сүүлд ширээний теннисны спортод Солонгосын нэгдсэн баг 1991 онд Японы Чиба хотод болсон тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан