Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Жакарта-2018" Азийн наадмыг сурталчлах гүйлтийн тэмцээн боллоо

  Т.Бадамханд 2018-05-14 5417

 18-р Азийн зуны спортын наадам ирэх 8-сард Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдана. Наадмыг сурталчилах, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс Азийн наадам-Хөгжилтэй гүйлт тэмцээнийг зохиодог. Тус арга хэмжээ нь Азийн хотуудаар буухиалан явж өчигдөр Монгол улсад зохиогдсон байна. Тэмцээнд 300 гаруй хүүхэд залуус оролцож хурд хүчээ сорьжээ.

Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдах Азийн наадмын хүрээнд улс орон бүр олон ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн оноос эхэлсэн “Олимпизм ба бие бялдарын хүмүүжил” болзолт уралдааний хүрээнд 2000 гаруй үйл ажиллагаа зохиогдож 400 гаруй сургууль оролцсон байна. Fun Run гүйлтийн тэмцээн нь зохион байгуулагдаж буй олон ажлын зөвхөн нэг нь юм.

Олон нийтийн гүйлт Арабын нэгдсэн Эмират, Катар, Мальдив, Бүгд найрамдах Ливи зэрэг улсад зохиогдсон байна. Залууст амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, спортод дур сонирхолтой, олимпизмийг сурталчилах гээд олон талын ач холбогдолыг агуулж байгаа ойрын зайн гүйлтийг Үнэдсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Гүйлтэд хот хөдөөгийн спортын сургуулийн 300 гаруй тамирчин оролцсон. Манай улсад 2014 онд Инчоны Азийн наадмыг угтан гүйлтийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө