Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Монгол туургатны бөхийн барилдаан" ирэх сарын 2-нд болно

  Г.Бадамлянхуа 2018-05-18 3609

Монгол туургатны үндэсний бөхийн наадам”-ыг анх 2008 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Үүнээс хойш Өвөр Монголын Шилийн гол аймагт, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд, ОХУ-ын Тува улсын Кызыл хотуудад зохион байгуулж байсан удаатай. Харин тав дахь удаагийн наадам Улаанбаатар хотын “АСА” циркийн дэвжээнээ болж байсан юм. Тэгвэл ээлжит барилдааныг ирэх сарын 02-нд Улаанбаатар хотод, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангажээ. Монгол, Тува, Халимаг, Өвөрмонгол, Буриад гэсэн таван туургатан нэгдэж, хүч бяраа сорих гэж байна. Бөхчүүд Монгол үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол бөхийн барилдаан гэсэн 3 төрөлтэй.  Барилдаан тус бүрт 128 бөх барилдахаар болжээ.

Монгол туургатны барилдаанд оролцохоор Буриад, Тува, Халимагаас бөхчүүд бүртгүүлжээ. Харин Өвөрмонголоос н. Баярбаатар аварга Алтансүх,  Алтан дуулга, Бүрэнсайн зэрэг алдар цуутай бөхчүүдээр манлайлуулсан 30 гаруй бөх зодоглохоор болсон байна.

 Барилдааны бүртгэл 6-р сарын 2-ний өглөө явагдах юм. Гурван төрлийн бөхийн барилдаанд түрүүлсэн бөх тус бүр 3 сая төгрөгийн шагнал авах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан