Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улсын заан Б.Соронзонболд мөнх цаст оргилд гарчээ

  Гранд сэтгүүл 2018-05-19 4158

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд өөрийн нутаг Говь-Алтайн хамгийн өндөр уул болох Сутай хайрханы 4208 м оргилд амжилттай авирчээ.  Соронзонболд заан энэ амжилтаараа Монгол бөхчүүдийн дундаас мөнх цас, мөсөн голтой хайрханд авирсан анхны бөх болж байна. Тэрбээр тавдугаар сарын 13-нд 07 цагт 2900м өндөрт байрлах үндсэн отгоос авиралтаа эхлүүлж, гурван цагийн хугацаанд мөнх цасанд хүрч, 11.40 цагт оргилд амжилттай гарчээ.  Авиралтын үед 40 км/цаг-ын хурдтай цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэнэлээ шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө