Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Чечений нийслэл Грозный хотод халдлага болжээ

  Б.Оюун 2018-05-21 1066

Чечений нийслэл Грозный хотод өнгөрсөн амралтын өдөр халдлага болж, Архангелийн Михаилын сүм хийд рүү зэвсэглэсэн этгээдүүд халджээ.

Сүмийн барилгад ням гарагийн уламжлалт мөргөлийн үеэр, сүсэгтэн олны хөл хөдөлгөөн ихтэй байхад халдлага болноос цагдаагийн харуул хамгаалалтын албаны 2 ажилтан, мөн нэг энгийн номхон иргэн өртөн амиа алджээ. Амиа алдсан иргэн нь Чеченьд өөрийн төрөл төрөгсдөө хайж олохоор ирсэн Узбекистаны харьяат иргэн байжээ.

Түүнчлэн халдлагын улмаас сүмийн хамгаалалтын албаны хоёр ажилтан гэмтэж шархадсан байна. Чечений удирдагч Рамзан Кадыров сүмийн барилга руу халдагч этгээдүүд сүмд байсан хүмүүсийг барьцаалахыг завдсан ч тэд санасандаа хүрч чадаагүй талаар ярьжээ.

Грозный хотод болсон халдлагын хариуцлагыг Оросод үйл ажиллагааг нь хуулиар хориглож, алан хядах байгууллагын жагсаалтад багтдаг “Исламын улс” бүлэглэл өөртөө хүлээжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө