Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ГОМБОСҮРЭН АГСНЫ НЭРЭМЖИТ ТАНХИМЫН НЭЭЛТ УДЭТ-Т БОЛЛОО

  TV5 News 2018-08-29 650

БЭЛТГЭСЭН: Т. БАДАМХАНД

    УДЭТ-ийн 17 номерын өрөөг өнөөдөр Ардын жүжигчин, төрийн соёрхолт Гомбосүрэн агсны нэрэмжит болголоо. 17 номерын өрөө гэх энэ өрөөгөөр театрын бүхий л жүжигчид зохиолтойгоо танилцах, дүрээ хувиарлах зохиолоо унших зэрэг бэлтгэлийг хийж тайзны бэлтгэл рүүгээ ордог байна. үе үеийн жүжигчин бүр энэ өрөөгөөр дамжин гардаг учраас номер дугаар зориулалтыг өөрчлөхгүйгээр өдийг хүрсэн байна. Ардын жүжигчин Гомбосүрэн агсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан түүний үр хүүхдүүдийн санаачилгаар 17 номерын өрөөг түүний хүндэтгэлийн танхим болгожээ.

Тэгвэл  тус өрөөг  Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны нэрэмжит танхим болгожээ.  Дашрамд дуулгахад  аугаа жүжигчин мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

  Тайз дэлгэцийн олон уран бүтээлд өөрийн дүрийг дахин давтагдахгүйгээр үлдээсэн түүний хувьд залуу хойчдоо одоо ч үлгэр дуурайлал, томоохон сургууль болсоор байгааг үе үеийн уран бүтээлчид хэлж байна. түүний үйлс бүтээлийг үргэлжид санан дурсах өрөө танхимыг бий болгосон нь нүдээ олсон зөв үйл болсныг театрын зүгээс хэллээ.

  Г.Гомбосүрэн гуайн нэрэмжит олон ажлыг зохион байгуулахаар болсноо түүний үр хүүхдүүд мэдэгдлээ. Урлагийн байгууллагад өсч хүмүүжсэн тэдний хувьд аавынхаа нэрэмжит олон ажлын хийхээр төлөвлөжээ. Тухайлбал УДЭТ-ын санд жил бүр нэг сая төгрөг хандивлаж байхаар болжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө