Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛОН ЖИЛ ХАНИЛСАН ХОЛЛИВУДЫН ОДОД

  Б.Оюун 2018-09-20 3788

Дэлхийд нэр алдартай оддоос хамгийн он удаан жил хамтдаа амьдарч байгаа хосуудыг танилцуулъя... Эдгээр хосууд нэр алдартай, хөрөнгө чинээтэй, дээр нь гэр бүлийн аз жаргалыг мэдрэн амьдралынхаа ханьтай 15-аас дээш жил цугтаа амьдарч байгаа хосууд юм.

Дэвид Бэкхем/ Виктория Бэкхем

Дэвид Бэкхем/ Виктория Бэкхем зурган илэрцүүд

Английн хамгийн алдартай хос болох Дэвид болон Виктория Бэкхем нар хамтдаа 19 жилийг үджээ. Тэд 1997 онд хөлбөмбөгийн буяны тоглолтын үеэр танилцаж, жилийн дараа сүй тавьснаа зарлаж байжээ. Хосууд хоёр жилийн дараа 1999 онд хуримаа хийж, энэ ондоо анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ. Тэд 19 дэх жилээ хамтдаа амьдарч, 4 хүүхдийн эцэг эх болцгоон, аз жаргалтай сайхан амьдарч байна. 

Уилл Смит/ Жада Пинкетт Смит

Уилл Смит/ Жада Пинкетт Смит зурган илэрцүүд

Жүжигчин Уилл Смит болон түүний эхнэр Жада Пинкетт Смит нар хамтдаа 21 жил амьдарч байна. Уилл Смит, Жада Пинкетт нар 1997 онд гэрлэж байжээ. Тэд гэрлэхээсээ 7 жилийн өмнө “Беверли Хиллзын ханхүү” киноны зураг авалтын үеэр танилцсан юм. Тэднийг Холливудын хамгийн аз жаргалтай хосууд гэж нэрлэдэг.  Энэ ч оргүй хоосон үг биш юм. Хэдийгээр тэднийг салгаж, гэр бүлээсээ гадуур хэн нэгэнтэй учир ургуулсан гэсэн яриа байсхийгээд л гардаг ч тэд гэр бүлээ хадгалж, сайн сайхан аз жаргалтай амьдарч байна. Уилл Смит, Жада Пинкетт нарын хоёр хүүхэд нь хоёул шоу бизнест хэдийнэ хөл тавьжээ. 

Синди Кроуфорд/ Рэнди Гербер

Синди Кроуфорд/ Рэнди Гербер зурган илэрцүүд

Дэлхийн загварын тайзыг эзэгнэж явсан нэртэй супермодель Синди Кроуфорд нөхөр Рэнди Гербертэйгээ мөн олон жил хамт амьдарч байна.  Загварын тайзнаа алхалж явсан хоёр модель Синди Кроуфордыг өмнөх нөхөр Ричард Гиртэй салж байх үед танилцжээ. Гербер Синдигийн дэргэд яг хэрэгтэй үед, хэрэгтэй цагт нь гарч ирж, түүнийг халамжилснаараа өөртөө татжээ. Тэд эхлээд найзлан нөхөрлөж байсан ч сүүлдээ тэдний энэ нөхөрлөл хайр сэтгэл болон хувирч, Синди Гербер нар хамтдаа 20-иод жилийг үдэж байна.  

Сара Жессика Паркер/ Мэтью Бродерик

Сара Жессика Паркер/ Мэтью Бродерик зурган илэрцүүд

Холливудын бас нэгэн бат бэх хосын тоонд жүжигчин Сара Жессика Паркер, Мэтью Бродерик нар зүй ёсоор багтдаг. Тэд хамтдаа 20 жил амьдарч байгаа юм. Тэднийг 1992 онд Сара Жессикагийн дүү Тимоти танилцуулжээ. Эхлээд Сара Мэтью нар зүгээр л сайн найз нөхдийн харилцаатай байсан ч танилцаад 5 жилийн дараа тэд хуримаа хийсэн байна. Тэд хоёр охинтой болж, аз жаргалтай сайхан амьдарч байгаа юм.

Хью Жекман/ Дебора Ли Фернесс

Хью Жекман/ Дебора Ли Фернесс зурган илэрцүүд

Жүжигчин Хью Жекман эхнэр Дебора Ли Фернесстай 21 жил хамтдаа амьдарч байна. Тэдний харилцаа 1995 онд “Корелли” нэртэй телевизийн цуврал кинонд тоглож байхад нь эхэлжээ. Залуу Хью Жекман өөрөөсөө 13 насаар эгч Деборад хараад л ухаангүй дурласан гэдэг. Тэрээр Дебораг түүнд татгалзсан хариу хэлэхээс ихэд айж, шуудхан л дайралт хийн өөрийн болгохыг хүсчээ. Түүний энэ арга амжилтад хүрч, Дебора 7 хоногийн дараа Хьюд сэтгэлээ илчилсэн гэдэг. Тэдний энэ аз жаргалтай амьдрал 21 жил үргэлжилж, тэд хоёр хүүхдийн эцэг эх болцгоожээ.

Том Хэнкс/ Рита Уилсон

Том Хэнкс/ Рита Уилсон зурган илэрцүүд

Жүжигчин Том Хэнкс, Рита Уилсон нар гэрлээд 30 жилийг ардаа үджээ. Тэд 1988 оны 4/30-нд гэр бүл болж байжээ. Том Хэнкс, Рита Уилсон нар телевизийн нэгэн шоуны үеэр танилцсан байна. Тэд танилцсанаасаа хойш ердөө хэдхэн сарын дараа гэрлэжээ. Тэд гэрлэснээсээ хойш өнөөдөр 27 жилийг хамтдаа өнгөрүүлж, хоёр хүүтэй болсон байна. Хэдийгээр тэд хамтдаа олон жил амьдарч байгаа ч тэдний харилцаа өнөөдөр ч халуухан хэвээр байгаа юм. Тэд аз жаргалтай хамтын амьдралынхаа нууцыг гэр бүлийнхээ, бие биенийхээ амьдралд өдөр бүр санаа тавьж, үргэлж хамтдаа байдагтай холбон тайлбарлаж байна. 

Мэрил Стрип/ Дон Гаммер

Холбоотой Зураг

Жүжигчин Мэрил Стрип, Дон Гаммер нар хамтдаа 40 гаруй жил амьдарч байна. Оскарын 3 удаагийн шагналт жүжигчин Холливудад байнга тогтвортой амжилттай яваа жүжигчин төдийгүй мөн гэр бүлийн амьдралын хувьд ч тогтвортой гэдгээрээ гайхуулж чадна. Мэрил Стрипын нөхөр нь уран барималч Дон Гаммер юм. Тэд танилцаад ердөө хагас жилийн дараа 1978 онд гэрлэжээ. Тухайн үед Мэрил Стрип Дон Гаммерынд байр хөлслөн суудаг байжээ. Мэрил Стрип урт удаан, аз жаргалтай амьдралынхаа нууцын талаар ярихдаа: -Гэр бүлийн хоёр гишүүн хоорондоо үргэлж тулгарсан асуудлаа ярилцаж, нээлттэй харилцаж байх хэрэгтэй. Таны нөхөр эсвэл эхнэрт тань ямар асуудал тулгарч, юунд санаа нь зовж байгааг үргэлж хуваалцаж байх хэрэгтэй гэсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө