Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭМИ УАЙНХАУСЫН ГОЛОГРАММ ТОГЛОЛТ 2019 ОНД ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛНА

  Б.Оюун 2018-10-15 762

Английн дуучин Эми Уайнхаусын голограмм дуу бичлэг бүхий дууны цомог 2019 оны сүүлээр дэлхийг тойрон аялан тоглолт хийнэ.

Орчин үеийн тоон техник технологийн тусламжтай Эми Уайнхаусын амьд тоглолтын голограмм хувилбарыг сэргээн бүтээж, 2019 оноос эхлэн 3 жилийн хугацаатай дэлхийг тойрон аялан тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байна. Нийтдээ 75-110 минут үргэлжлэх шоу тоглолтод дуучны хит дуунуудыг амьд хөгжим, бэк-вокал, мөн театрчилсан тоглолт хийн амилуулах юм. Эми Уайнхаусын тоглолтыг зохион байгуулах төслийг BASE Hologram компани хариуцан ажиллаж байна.

Хэдийгээр дуучин бүсгүй хорвоог орхиод 7 жил өнгөрч байгаа ч түүний уран бүтээл шүтэн бишрэгчдийнх нь дунд амьдарсаар байгаа юм. Эми Уайнхаусын тоглолтоос олсон ашгийг түүний нэрэмжит санд хандивлаж, хар тамхи, мансууруулах бодисны хамаарлаас ангижрахыг хүсч байгаа залууст зориулах гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө