Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДИЗЕЛЬ АВТОБУСНААС ЯЛГАРАХ ХӨӨ ТОРТОГЖИЛТ (PM)-ЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

  С.Золбоо 2018-10-18 803

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортогийн шүүлтүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт(PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.

 Зам, тээврийн хөгжлийн Яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга“Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаартөрөөс баримталж буй бодлого”-ын талаар, Токио хотын Байгаль орчны газрын  тасгийн дарга Орихара Такаэки “Токио хотод хэрэгжүүлсэн дизелийн журмын талаар”, мөн JICA-ийн төслийн мэргэжилтэн Сато Ацүши “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар” тус тус танилцуулав

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө