Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НИКОЛЬ КИДМАНЫ ТОГЛОСОН ШИНЭ КИНОНЫ ТРЕЙЛЕР ЦАЦАГДЛАА

  Б.Оюун 2018-10-19 1315

Австралийн жүжигчин Николь Кидманы гол дүрд нь тоглосон “Destroyer” киноны албан ёсны трейлер цацагдлаа. Гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлэх энэ кинонд жүжигчин Николь Кидман танигдахын аргагүй болж өөрчлөгджээ. Тэрээр киноны гол дүрийг бүтээхийн тулд гадна төрхөө маш ихээр өөрчилсөн байна.

Киноны үйл явдал нь Лос Анжелесын дээрэмчдийн бүлэгт шургалсан Эрин гэх нэртэй эмэгтэй цагдаагийн ээдрээтэй амьдралын эргэн тойронд өрнөнө. Тэд нууц ажиллагаа явуулахаар сайтар бэлтгэж байсан ч тэрхүү төлөвлөгөө бүтэлгүйтсэнээр кино эхэлнэ.

“Destroyer” кино 2019 оны 2-р сард нээлтээ хийх юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө