Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КАТРИН ДЕНЁВ 75 НАС ХҮРЛЭЭ

  Б.Оюун 2018-10-23 674

  Энэ сарын 22-нд Францын нэртэй жүжигчин Катрин Денёв 75 нас хүрлээ. Кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчинд түүний шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрээс баяр хүргэж, урт удаан наслахыг хүсэн ерөөж байна.

Катрин Денёв: -Нас бол тоо. Гэхдээ эмэгтэй хүнд, тэр тусмаа үргэлж олны нүдэн дээр байдаг жүжигчин хүний хувьд бид зөв өтөлж, зөв наслах учиртай...гэж нэгэн ярилцлагадаа дурьдаж байжээ.

 

Яг л энэ үгэндээ эзэн болж Катрин Денёв жилээс жилд өнгөжин жавхаажиж, нас бол зүгээр тоо, эмэгтэй хүн сэтгэлдээ галтай байхад хөгшрөх бол байгалийн жам ёсны үзэгдэл гэдгийг баталсаар байгаа юм.

Тэрээр одоо ч ажлаа үргэлжлүүлэн хийж, ойрын хугацаанд түүний тоглосон 8 кино бүтээл нээлтээ хийхээр хүлээгдэж байна. Мөн Катрин Денёв олон нийтийн арга хэмжээнд ч идэвхтэй оролцож, дэлхийн загварын ертөнцөд ч нэртэй дизайнеруудын онгод нь, хүндэтгэн хайрлаж явдаг хүн хэвээр байна.

Катрин Денёв Louis Vuitton, Saint Laurent зэрэг загварын ордны үзүүлбэрийг алгасалгүй үзэж, Каннын кино наадмыг ч өнждөггүй оролцдог байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө