Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ -2018” ҮЗЭСГЭЛЭНД 48 УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-11-05 229

"Мөнх тэнгэрийн бичиг 2018" үзэсгэлэн 7 дахь жилдээ зохиогдож байна.

Зөвхөн Монгол уран бичигтнүүд үндэсний хэл соёлын үнэт өв болсон монгол бичгийг онцлог хэв шинжийг гарган бичдэг байсан бол Монгол туургатны уран бичээчид оролцох болсноороо үзэсгэлэнгийн онцлог оршиж байгааг зохион байгуулагчид онцлов. Энэ жил Монгол улсаас 22, Буриадаас 3, Халимагаас 2, ӨМӨЗО-ноос 20 уран бүтээл оролцож байгаа юм.

17-р зууны хэв маягаараа үндэсний өв болон үлдсэн монгол бичгийн хэв шинжийг илүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг уран бүтээлчид хэлж байна.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд 2018 оны арванэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулна. Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.

Togoo Badamaa-н зураг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө