Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АЙШВАРАЙЯ РАЙ 45 НАС ХҮРЛЭЭ

  Б.Оюун 2018-11-05 684

Дэлхийн гоо бүсгүй, Энэтхэгийн нэртэй жүжигчин, фотомодель Айшварайя Рай 45 нас хүрчээ. 1994 онд тэрээр “Дэлхийн гоо бүсгүй”-н тэмцээнд тэргүүлж, дорнын үзэсгэлэнтэй бүсгүйг дэлхий таньдаг болсон.

Айшварайя гоо бүсгүйн тэмцээнд оролцсоноосоо хойш  гурван жилийн дараа “Тандем” нэртэй кинонд тоглож, кино урлагт хөл тавин жүжигчний гараагаа эхлүүлсэн юм. Түүний 2002 онд тоглосон “Девдас” кино Айшварайяг зөвхөн Болливудын од төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг жүжигчин гэж хүлээн зөвшөөрүүлсэн байна. Улмаар Айшварайя Холливудад уригдан кинонд тоглох болжээ. Мөн тэрээр Каннын олон улсын кино наадамд шүүгчээр уригдсан Энэтхэгийн анхны жүжигчин болсон юм. 

Айшварайя Рай 45 нас хүрсэн хэдий ч өнөөдөр гоо сайхнаа алдаагүй, дэлхийд нэр алдартай гоо бүсгүйчүүдийн нэг хэвээр байна.

Image result for АЙШВАРАЙЯ РАЙ

Related image

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө