Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ВИКТОРИЯ БЕКХЭМЫН ХООЛНЫ ДЭГЛЭМ

  Б.Оюун 2018-11-09 590

Их Британийн нэртэй дизайнер, Spice Girls хамтлагийн гишүүн Виктория Бекхэм өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэж, биеийн жингээ хэрхэн хадгалан, эрүүл зөв амьдарч байгаа талаарх түүний дэглэмийг зөвлөгөө булангаараа хүргэж байна. Виктория Бекхэмын өдөр өглөө эртлэн, үүр цайхтай зэрэгцэн эхэлдэг гэнэ.

Өглөө боссоныхоо дараагаар тэрээр ус ууж, 2 цагийн туршид йогоор хичээллэдэг байна. Энэ үеэр тэрээр шинэхэн навчит ногоон ургамлын смуфи уудаг байна.

Бие организмдаа маш хурдан хугацаанд шингээхийн тулд шпинатын смуфи дээрээ алимны уксус бага зэрэг нэмдэг байна. Шпинатын смуфи нь хөгшрөлтийн эсрэг, бие организмд шаардлагатай амин дэм, микро элементээр хангах амар бөгөөд хялбар арга гэж үздэг байна. Түүнчлэн Виктория Бекхэм өглөөний цай ундан дээрээ зөгийн балтай ус уудаг гэнэ. 44 настай Виктория 4 хүүхэд төрүүлж өсгөн, өдөр тутамдаа ихэд завгүй ажилладаг ч тэрээр маш олон жилийн туршид биеийн жингээ хадгалж, гуалиг сайхан хэвээр байгаагийн нууц нь түүний өглөөний зоог болон дасгал хөдөлгөөн гэнэ. Мөн түүнчлэн Виктория махнаас татгалзан, цагаан хоолтон болоод удаж байгаа юм.

Өдөр тутамдаа тэрээр “5 удаагийн дэглэм”-ийг мөрдөж, өдөрт 5 удаа маш бага хэмжээгээр өөртөө хэрэгтэй амин дэм бүхий хоол хүнс хэрэглэдэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө