Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МARVEL-ЫН КОМИКСЫГ БҮТЭЭГЧ СТЭН ЛИ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

  Б.Оюун 2018-11-13 323

 “Хүн аалз”, “Икс хүмүүс”, “Төмөр-хүн” гэхчлэн комикс кино үзэх дуртай байх... Тэгвэл комикс бүтээлүүдийг анх дэлгэцнээ бүтээсэн, Холливудын  Marvel Comics компанийг үүсгэн байгуулагч, комиксын зохиолч Стэн Ли 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Стэн Ли Калифорнид хүнд өвчний улмаас таалал төгссөн байна.

Стэн Ли

Стэн Ли Marvel Comics компаниа 1961 онд Жек Кирби-гийн хамтаар байгуулж, анх “Гайхамшигт дөрвөл” гэх комикс цувралаа дэлгэцнээ амьдруулсан байна. Түүний араас комикст дурлагсдын амтархан үздэг “Хүн-аалз”, “Халк” зэрэг бүтээлүүд нь мэндэлжээ. Кино, дэлгэцийн бүтээлд шинэ жанр нэвтрүүлсэн Стэн Ли-г Холливудын нэр алдартай хүмүүс, алдар цуутнуудын тоонд багтаадаг юм. Стэн Ли зөвхөн комикс зохиол бичиж, дэлгэцнээ амьдруулан кино бүтээхээс гадна мөн өөрөө ч зарим кинондоо тоглодог байжээ. Тэрээр өөрийн бүтээсэн кинонууддаа туслах дүрд тоглодог байсан юм. Стэн Ли-г түүний бүтээсэн “Икс хүмүүс”, “Хүн-аалз”, “Төмөр хүн”, “Халк” зэрэг кинон дээрээс нь харж болно. Сүүлд Стэн Ли супербаатруудын тухай цуврал киног бүтээгч Marvel Comics компанийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлөөс 1972 онд гарсан ч саяхныг хүртэл хүндэт гишүүн хэвээр байжээ.

НЭР АЛДАРТНУУД СТЭН ЛИ-Г ДУРСЧЭЭ

Twitter пост, автор: @RealHughJackman: We’ve lost a creative genius. Stan Lee was a pioneering force in the superhero universe. I’m proud to have been a small part of his legacy and .... to have helped bring one of his characters to life. #StanLee #Wolverine

Twitter пост, автор: @EvangelineLilly: Stan...more than a master of stories, you always seemed like a master of living.  I will look to you for inspiration for the rest of my life.  You live on. xoxo Your Wasp. #liveon #StanLee

Стэн Ли-гийн бүтээсэн комикс кинонуудад тоглож байсан нэр алдартай жүжигчид Marvel Comics-ыг бүтээгч таалал төгссөнд харамсч байгаагаа илэрхийлэн, түүний талаар нэхэн дурсч байна.

Хүн-чонын дүрийг бүтээсэн жүжигчин Хью Жекман түүнийг “супер баатруудыг бидэнд бэлэглэсэн агуу сэтгэгч хүн” гэж нэрлэсэн байна.

“Хүн-шоргооож”-ийн дүрийг бүтээсэн Эванжелин Лилли өөрийн твиттер хуудсан дээрээ “комиксын эринийг бүтээгч агуу хүн биднийг орхин явсанд харамсч байна” гэж бичсэн байна.     

Марвел Студийн сүүлийн бүтээл болох “Веном” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Том Харди мөн инстаграм хуудсан дээрээ Стэн Ли-тэй хамт авхуулсан зургаа байршуулж, эмгэнэл илэрхийлсэн байна.  

Стэн Ли Лос Анжелесын “Синай-Седарс” эрүүл мэндийн төвд даваа гарагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Комиксын хаан сүүлийн жилүүдэд элдэв өвчин эмгэгээр шаналж байжээ. Тэрээр 95 насандаа таалал төгссөн юм.

 

  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө