Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭЛЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАНА

  С.Золбоо 2018-11-17 405

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр ирэх сарын гурванд болно. Энэ өдрийг угтаж оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд 30 хүүхэд эцэг эхийн хамт оролцсон юм.

Оюуны бэрхшээлтэй хэдий ч зураг зурах сонирхолтой хүүхдүүд олон байдаг.  Гар зургийн уралдаанаар дамжуулан хүүхдийн дотоод сэтгэлийг танин мэдэх боломж олдож байгаа гэлээ . Мөн хүүхдүүд ээж аавынхаа хамт зураг зурах нь сонирхолтой байгааг ч хэлж байна.

Оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг ирэх гурванд үзэсгэлэн гаргаж олон нийтэд толилуулна . Мөн гар зургийн уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уралдааныг ХБХХЕГ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран зохион байгууллаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө