Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ХООСНООС ДОЛООН ДОР” НОМЫН ТАЛААР ЛЕКЦ УНШЛАА

  Б.Уянга 2018-11-19 249

Дэлхийн шилдэг 50 философичдын тухай цуврал 10 лекц үргэлжилж байна.  Бямба гараг бүрт болдог уг лекцийг философич Молор-Эрдэнэ түүний философийн академиас зохион байгуулдаг юм.  Цуврал лекцээр орчин цагийн философийн гол төлөөлөгчийн тухай “21-р зууны философи- Жижек” сэдэвтэй лекц уншлаа.

  Уг цуврал лекц 9-р сараас хойш үргэлжилж байна. Энэ удаагийн лекц орчин цагийн философийн гол төлөөлөгч Славой Жижекийн Хоосноос долоон дор номыг танилцуулж өртэй зээлтэй хүмүүсийг жишээ болгон тайлбарлажээ.   Уг философчийн гол санаа хүн төрлөхтөний үнэт зүйл, улс төр, гоо зүй цаашлаад кинофильм гээд өргөн хүрээг хамруулдагаараа онцлог.  Хуучин Социалист Югослав улсад төрсөн тэрээр философийн талаар өндөр түвшний 20 гаруй номыг хэвлүүлэн гаргажээ.  Энэ удаад Монголын нийгэмд танилцуулж жишээ болгон лекц уншиж байгаа Хоосноос долоон дор номын утга санаа цаг үетэйгээ нийцсэн учраас ийнхүү сонгож авсан гэж тайлбарлаж байна.

Дэлхийн үйл явдлуудад дүгнэлт хийдэг Жижек 66 настай. Философи, нийгэм, соёл шүүмжлэгч гэдгээрээ алдартай.  Дэлхийн өнцөг булан бүрт очиж лекц уншдаг тэрээр хурц араншин , шулуун үг, сонирхолтой араншингаараа ялгардаг . Түүний ном, үзэл санааг Монголын нийгэмд танилцуулж байгаа Философич Молор-Эрдэнийн хувьд  Ертөнц Бодол Мэдлэг, Ухаан ухамсар эрдэм, Санаа сэтгэл зохиол, Монголчуудын хар хайрцагны бодлого, Монголын гэрээ зэрэг зэрэг философи, улс төрийн номууд хэвлүүлж гадны филофичдын номыг Монгол хэлнээ хөрвүүлэн гаргаж байна.  Түүний дараагийн лекц Хүн төрлөхтөний түүх өнгөрсөн ба ирээдүй, Монгол хаана явна вэ сэдвээр бямба гарагт болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө