Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“УЛААНБААТАР” ХОТЫН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН 3 БОТЬ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-12-04 277

Энэ 3 боть но 20 мянга гаруй архивын нэгжээс сонгож авсан 586 баримтаас бүрдэж байгаа юм. Эдгээр баримт нь Улаанбаатар хотын түүх, түүх, хүн ардын аж амьдралтай салшгүй холбоотой түүх өгүүлж байгаа юм. 

1-р боть 1921 хүртэлх нийслэл хотын түүхтэй холбоотой баримт, 2-р боть нь 1921-1930 он хүртэлх, харин 3-р боть нь 1930-1950 он хүртэлх түүхэн баримтуудыг багтаажээ.

Нийслэл Улаанбаатар хотын үе үеийн түүх, барим сэлтийг багтаасан эдгээр ном ирээдүй хойч үед чухал ач холбогдолтойг хотын удирдлагууд ярьж байна.

Одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг халх ноёдын чуулганаар халх Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилж, түүнд зориулан Ширээт цагаан нуур хэмээх газар шар бүст өргөө барьснаар өнөөгийн Улаанбаатар хотын түүхийн эхлэл бий болсон гэж үздэг. Үүнээс хойш өргөө 28 удаа нүүдэллэж, 16 газарт бууриа засч, 1778 онд өнөөгийн Улаанбаатар хот Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхор хэмээх газарт бууж, суурьшсан түүхтэй.  Улаанбаатар хот, хотын хүн ардтай салшгүй нягт холбоотой баримт бүхий энэ гурван боть ном гаргахад 1 жилийн хугацаа шаарджээ. 20 гаруй хүн хамтран ажилласан байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө