Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БУРИАД ЗОНЫ ҮҮХ ТҮҮХ СОЁЛЫГ ДҮРСЭЛСЭН “THE MAGIC LIFE 2: ХУН САГААН ШУБУУН МЭТЭ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ

  Д.Отгонсүрэн 2018-12-06 251

Монголын нэгэн гол ястан бол  Буриад монголчууд юм. Тэдний өвөг дээдэс Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнө Байгалаас хойш Зүлгэ (Лена) мөрний сав, Байгаль орчим амьдарч байсан Хорь Түмэд, Баргужин төхөмд аж төрөх баргуд зэрэг Монгол угсааны аймгууд байсан ажээ.

Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэаймаг, ОХУ-н Эрхүү муж, Читамуж, ӨвөрМонголын Хөлөн буйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. 

Ганзоригтын Ганбаяр нь Хэнтий аймгийн Батширээт сумын Хорь буриад ястай зураач билээ. Тэрээр 2 дахь бие даасан үзэсгэлэнгээ The Magic Life 2: Хун сагаан шубуун мэтэ гэж нэртэйгээр дэлгэж байгаа бѳгѳѳд буриад угсааны түүх, гарвал, он удаан яригдаж ирсэн домогийн сэдвээс санаа авч бодит дүр дүрслэл, зүүд, зѳн билэг, ид шид гэх мэт ѳѳрѳѳр ийн ертѳнцтэй бүтээлүүдээ дэлгэжээ.

Үндэс угсаатан  ёс заншил, зан үйл, хувцас хэрэглэл түүх соёл урлаг гэх мэт зүйлс дээр тогтож байдагучир үүнийг дэлгэрүүлж сурталчлах давхар зорилго агуулсан байна.  Үзэсгэлэн: Norphei Art галерейд 2018 оны 12 сарын 10 ны 17:00 цагаас нээлтээ хийж 12 сарын 16-ны ѳдѳр хүртэл үргэлжилнэ.

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө