Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БЕЙОНСЕ, ЖЕЙ ЗИ НАР ХАМТДАА ТАЙЗНАА ГАРЧЭЭ

  Б.Оюун 2018-12-06 535

Америкийн шоу бизнесийн томоохон төлөөлөл болох дуучин Бейонсе болон реппер Жей Зи нар ӨАБНУ-ын ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн дурсгалд зориулсан тоглолтонд оролцжээ.

Тэд Йоханнесбург хотноо болсон Нельсон Манделагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дурсгалын тоглолтонд зорьж оролцсон байна.

Бейонсе тайзан дээр хүний эрхийн төлөө тэмцэгч Манделад зориулан бичсэн захидлаа уншжээ. Захидалдаа Бейонсе: Би тантай анх 2004 онд Кейптаунд танилцаж байсан. Та миний амьдралд маш их эерэг сэтгэгдэл үлдээж, нөлөөлсөн. Таны өгсөн зөвлөгөө, ярьсан яриаг одоо ч тодхон санаж, амьдралдаа мөрдлөгө болгож байгаа... гэсэн байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө