Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СЗХ-НЫ ҮНЭТ ЦААСНЫ ГАЗРААС МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  Г.Бадамлянхуа 2018-12-06 364

СЗХ-ны Үнэт цаасны газраас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох зайлшгүй шаардлага байгааг хорооны удирдлагууд онцолж байлаа. СЗХорооны стратеги төлөвлөгөөний хүрээнд талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн нийгэмлэг, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын хуульчдын холбооны төлөөллүүд оролцож, Үнэт цаасны газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Нэг жилийн хугацаатай хамтын ажиллагааны уг гэрээгээр талууд өргөн хүрээнд хамтран ажилахаар болжээ. Компанийн засаглалын хөгжлийн төвийн хувьд Хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах, удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгох, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах, ХК болон зохицуулалттай байгууллагуудын засаглалын бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар болсон байна.

СЗХорооноос санхүүгийн зах зээлийн хөгжилд гар бие оролцохыг хүссэн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгийг энэ үеэр мэдэгдэж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө