Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН НАМААС ГАРАХ ХҮСЭЛТИЙГ 30 ХОНОГТ ШИЙДНЭ

  М.Ариунжаргал 2018-12-07 382

УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүлэггүй боллоо хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Болд нар мэдээлсэн. Учир нь МУ- ын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед намын бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гурван гишүүнд ардчилсан нам сахилгын хариуцлага тооцсон. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөсөн бол УИХ-ын гишүүн Л.Болдыг Ардчилсан намаас нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хязгаарласанд тэрээр өөрийн хүсэлтээр намаас гарахаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг ардчилсан намын төв байгууллагад өгсөн тул намын дүрмээр 30 хоногийн дотор шийдвэр гаргана гэлээ.

Хэрэв УИХ ын гишүүн Л.Болдын намаас гарах өргөдлийг хүлээн авах юм бол УИХ дахь ардчилсан нам бүлэггүй болох эрсдэл хүлээж байгааг Эрдэнэбат дарга онцолж байна. Харин УИХ -ын гишүүн Л.Болдыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл цацагдаад байсан. Энэ асуудлыг бүлгийн дарга үгүйсгэлээ.

 УИХ дахь ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болж сөрөг хүчний үүргийг биелүүлэх хэмжээний бүлэг байж чадахгүй нөхцөл байдал үүссэн ч бусад гишүүд  нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд л явна хэмээн бүлгийн дарга хэлж байна. Ямартай ч УИХ ын гишүүн Л.Болдыг намын бүлгээсээ татгалзсан асуудлыг хуулийн хүрээнд байж болох нөхцөл эсэхийг дээд шүүхээс тодорхой болгож өгөх хүсэлт илгээсэн гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө