Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АТГ: ЖДҮХС-ААС АВСАН БҮХ ЗЭЭЛИЙГ ШАЛГАЖ БАЙГАА

  Ч.Доржбат 2018-12-07 460

ЖДҮХС-аас 2016 онд 200 гаруй нэр бүхий компанид зээл олгосон асуудлыг шалгаж байгаа гэлээ . Өнөөдрийн байдлаар уг хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр албан тушаалтныг дуудаж, мэдүүлэг авсан зүйл байхгүй байна. УИХ-ын гишүүдтэй холбогдох асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барих хуультай юм. Үүн дээр прокурорын байгууллага ажиллаж байгаа. Төсөл хөтөлбөр нэг бүрийг нарийн шалгаж байна. ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу? гэдгийг шалгаж байна.

Харин УИХ-ын гурван гишүүнийг ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор эргүүлэн татах асуудлыг Прокурорын байгууллагаас УИХ-д санал танилцуулах гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүн дээр АТГ-аас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгсөнгүй. Харин тус гишүүдийг мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм билээ гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.

ЖДҮХС-д сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах талаар зөвлөмжийг АТГ-аас өмнө нь хэд хэдэн удаа зөвлөмж хүргүүлж байсан. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй учраас одоогийн нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө