Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Billboard 2018 ОНЫ ШИЛДЭГ ЦОМГУУДЫГ НЭРЛЭЖЭЭ

  Б.Оюун 2018-12-08 389

Хөгжмийн Billboard сэтгүүл улиран одох гэж байгаа 2018 оны хамгийн шилдэг дууны цомгуудыг нэрлэжээ. Жагсаалтыг дуучин Тейлор Свифтын 2017 оны сүүлээр гаргасан Reputation цомог тэргүүлжээ. Энэхүү цомог гарсан даруйдаа Billboard -ын жагсаалтыг тэргүүлж, эхний байрыг нь 4 долоо хоногийн туршид эзэлж байжээ. Жагсаалтын 2-р байранд Америкийн репер Дрейкийн Scorpion цомог нь орсон байна.

Өнгөрсөн 7-р сард гаргасан цомог нь мөн л олонд хүрсэн даруйдаа Billboard –ын дууны жагсаалтыг тэргүүлж, Дрейкийг өнгөрч байгаа оны шилдэг уран бүтээлчээр Billboard нэрлэжээ.                  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө