Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"ДЭЛХИЙН МИСС"-ИЙН ТИТМИЙГ МЕКСИКИЙН ГОО БҮСГҮЙ ЗҮҮЛЭЭ

  Д.Отгонсүрэн 2018-12-10 743

Дэлхийн хамгийн сайхан гоо бүсгүй шалгаруулах "Дэлхийн Мисс-2018" 68 дахь тэмцээний титмийг Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон зүүлээ.

Хятадын Санья хотноо болсон уг тэмцээний дэд байрын миссээр Тайландын гоо бүсгүй тодорсон юм. 

118  улсын гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гоо бүсгүй Э.Энхриймаа оролцсон бөгөөд зорилго бүхий гоо бүсгүй тэмцээний шилдэг 25-д шалгарсан юм.

Шилдэг 12-т

  • Беларусь
  • Франц
  • Шотланд
  • Ямайк
  • Мартиник
  • Мексик
  • Панам
  • Мауритус
  • Уганда
  • Непал
  • Шинэ Зеланд
  • Tайланд улсын гоо бүсгүйчүүд шалгарсан юм.

Шилдэг 5 буюу Тивийн мисс

  • Европын мисс: Беларусь
  • Карибын орнуудын мисс: Ямайк
  • Америк тивийн мисс: Meксик
  • Африкийн мисс: Уганда
  • Ази, Номхон далайн бүсийн мисс: Tайланд

Беларусь, Ямайк, Мексик, Уганда, Тайланд улсын шилдэг таван оролцогч

Мексикийн гоо бүсгүй Ванесса Понче нь 2014 онд 22 настайдаа "Mexico's next top model"  тэмцээний 5 дахь улирлын ялагчаар тодорч карьераа эхлүүлж байжээ. Тэрбээр 1992 онд Гуанахуато хотод төрж, Мексико хотод өссөн, 170 см-ын өндөртэй юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө