Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дуучин Адель урлагаас хөндийрөхөөр шийджээ

  Б.Оюун 2019-01-08 1226

Их Британийн дуучин Адель тайзаа орхин, хөгжмийн урлагаас хөндийрч, дахин нэг ч тоглолт хийхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Английн The Sun сонин мэдээлж, Адель өөрийн хөгжмийн салбар дахь бизнесээ хааж, татварын албанд энэ талаар албан ёсны мэдэгдэл явуулсан гэнэ.

2017 оны 6-р сард Адель Уэмбли дахь цэнгэлдэхэд тоглолт хийх үеэрээ үзэгчид, өөрийн шүтэн бишрэгчдэд хандан “магадгүй тэрээр дахин аялан тоглолт хийхгүй байх, тэрээр өөрийн цаг заваа 6 настай хүү Анжелодоо бүхэлд нь зориулахыг хүсч байгаа” талаараа ярьж байжээ.

Ийнхүү ярьсан ч тухайн сарынхаа сүүлээр Адель шинэ цомгийнхоо бичлэгэнд орсон нь шүтэн бишрэгчдэд нь хайртай дуучин нь тайз, уран бүтээлээ орхихгүй гэсэн итгэл найдвар өгч байсан юм. Магадгүй Адель хэсэг хугацаанд завсарлага авч, хүүгийнхээ хүмүүжилд анхаарал хандуулахыг хүссэн байх гэж тэд итгэж байна.
Адель 30 насандаа хөгжмийн урлагийн бүхий л авч болох шагналыг түүж, дэлхийд нэр алдраа түгээсэн амжилттай дуучин болж чадсан юм. Тэрээр Эд Шираны хамтаар Их Британийн хамгийн амжилттай, хамгийн өндөр ашиг орлоготой дуучин болж чаджээ.

Адель

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө