Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хулгайнх байж болзошгүй 12 тонн мах Улаанбаатар хотруу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-01-12 1919

Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотруу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэн оруулж ирэх тохиолдлууд их гарах болжээ. Өнөөдөр хийсэн шалгалтын үеэр ч энэ төрлийн зөрчил илэрсэн байна. Мөн шүүхээс эрэн сурважлагдаж байгаа 1, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 1 сэжигтнийг  илрүүлж, холбогдох газарт хүлээлгэн өгсөн юм.

Нийт 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэж байсныг илрүүлсэн.  Эдгээр зөрчлүүдээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ ажилласан юм.

Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг Хан-Уул дүүргийн алслагдсан бүх цэгүүдэд өнөөдөр өглөө 6 цагаас эхлэн шалгалтыг зохион явуулсан.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө