Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Рэмбо”, “Терминатор”-ыг бүтээгч нэртэй продюсер таалал төгсчээ

  Б.Оюун 2019-01-21 806

90-ээд оны үед үзэгчдийг байлдан дагуулж байсан тулааны, адал явдалт “Рэмбо”, “Терминатор”, “Хатуу самар” зэрэг киног бүтээхэд оролцож байсан, нэртэй кино продюсер Эндрю Вайна таалал төгсчээ. Тэрээр 75 насандаа өөрийн төрөлх эх орон болох Унгарын Будапешт хотноо, гэртээ амьсгал хураасан байна.
Нэртэй кино продюсер сүүлийн жилүүдэд хүнд өвчнөөр шаналж байжээ.

Эндрю Вайна 1944 онд Унгарын нийслэл Будапешт хотноо мэндэлж, 1956 онд Канад руу цагаачилжээ. Улмаар тэрээр АНУ руу шилжин амьдарч, Калифорнийн их сургуульд суралцан, үсчнээр ажиллаж, фото зургийн компани нээн ажиллуулж байжээ. Улмаар Хонконгод хиймэл үс, парик үйлдвэрлэх компани байгуулж, кино театр удирдан ажиллуулж байжээ.

Ийнхүү олон төрлийн ажил эрхэлж байгаад Марио Кассарын хамтаар Carolco Pictures кино компани үүсгэн байгуулж, блокбастер буюу адал явдал, тулааны кино бүтээж, энэ чиглэлээр дагнан ажиллах болжээ. Тэрээр “Рэмбо” киноны 3 цуврал, “Терминатор” киноны 2 анги, “Хатуу самар”, “Хатан зүрхтэн” зэрэг олон кино бүтээж, кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Холливудад адал явдалт киногоороо нэрд гарч, амжилттай явсан Вайна сүүлд Унгарт Интерком кино болон DVD бүтээлийн томоохон дистрибьютер компани үүсгэн байгуулсан байна. Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны дотны найз нөхөр явсан Вайна улсынхаа кино урлаг хариуцсан комиссараар ажиллаж, 4 жилийн өмнө улсынхаа томоохон телевизийн суваг, радиог эзэмшин удирдаж явжээ.

"Рэмбо" зурган илэрцүүд

Холбоотой Зураг

"Терминатора" зурган илэрцүүд

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө