Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францчуудын хайртай жүжигчин Омар Си

  Б.Оюун 2019-01-22 661

Францын “Сезар” кино наадмын дээд шагналыг хүртсэн анхны өнгөт арьст жүжигчин Омар Сиг танилцуулж байна. Түүний амьдрал, уран бүтээл ихэд ээдрээтэй ч тэрээр амжилтад хүрч, зөвхөн Францын төдийгүй дэлхийн кино урлагт өөрийгөө зарлан тунхаглаж чадсан юм. Үзэгчдэд “1+1” киноны Дриссын дүрээрээ танил болсон жүжигчин Омар Си-ийн талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэе. Тэрээр 5 хүүхдийн эцэг, продюсер, жүжигчин, олон нийтийн ажилд идэвхтэй нэгэн юм.

#1. Карьераа эхлүүлсэн түүх

Омар Си: 8 фактов про соперника Зидана (фото 12)

Омар дунд сургуулийн сурагч байхдаа Radio Nova радиод нэртэй хөтлөгч, жүжигчин Жамель Дебузын шоунд оролцож байжээ. Тэрээр радиогийн эфир луу ярьж байгаа сонсогчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Сүүлд түүнд нэгэн продюсерын компани жүжигчин Фред Тестогийн хамтаар “Омар, Фред хоёр” бие даасан шоу хийх санал тавьснаар тэрээр жүжигчин, хөтлөгчийн гараагаа эхлүүлжээ. Омар радиогийн шоунаас телевизийн дэлгэцнээ шилжиж “Астерикс, Обеликс. Клеопатра ажиллагаа” кинонд тоглож жүжигчний карьераа эхлүүлэн, улмаас “1+1” кинонд сайхан сэтгэлт Дрисс гэх залуугийн дүрийг бүтээж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээжээ.

#2. Омар өнөр өтгөн гэр бүлээс гаралтай

Омар Си: 8 фактов про самого любимого актера Франции (фото 19)

Омар Си нь 8 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд нь юм байна. Түүний гэр бүл фульбе гэх омгоос гаралтай, мусульман шашинтай. Түүний ээж нь Мавритани, аав нь Сенегал хүн юм. Омарын эцэг эх нь хүүхдүүддээ сайн боловсрол мэдлэг олгохын тулд амрах завгүй ажилладаг байжээ. Гадны цагаач гэр бүлээс гаралтай, тийм ч хангалуун бус амьдралтай байсан учраас Омар эцэг эхээ хайрлан, хичээлээ огт тасалдаггүй, сайн сурахыг хичээдэг байжээ.

#3. Зинедин Зиданы дараа орох алдартан

Омар Си: 8 фактов про самого любимого актера Франции (фото 16)

Францчууд Омар Си-г хөлбөмбөгчин Зинедин Зиданы дараа орох хамгийн нэр алдартай хүн гэж хүлээн зөвшөөрдөг байна. Тэрээр энэхүү хүндлэлд ихэд талархаж, “би яагаад хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээснээ сайн мэдэхгүй байгаа ч тэдний итгэлийг хэзээ ч алдахгүй ээ” гэж ярьдаг байна.

#4. Хүмүүнлэгийн үйл хэрэг

Омар Си: 8 фактов про самого любимого актера Франции (фото 21)

Жүжигчин Омар Си өөрөө цагаач гэр бүлээс гаралтай, мөн дутагдах гачигдахын зовлонг сайн мэддэг учраас хүмүүнлэгийн үйлсэд ихэд идэвхтэй оролцдог байна. Тэрээр Бирмийн цагаач дүрвэгсдэд зориулан 2 сая еврогийн цуглуулан, дүрвэгсдийн хуаран байгуулахад нь тусламж үзүүлж байжээ. 

#5.  Гэр бүлийн байдал

Омар Си: 8 фактов про самого любимого актера Франции (фото 15)

Омар Си эхнэр Элентай коллежид сурч байхдаа танилцжээ. Эхлээд тэд зүгээр л найзууд байж, Элен найз залуутай байжээ. Гэсэн ч Омар өөрийн дурласан бүсгүйгээ тэвчээртэй хүлээж, улмаар түүнтэй сүй тавьж хамтдаа 10 жил амьдран, 3 хүүхдийн эцэг эх болсныхоо дараа албан ёсоор гэрлэжээ. Тэд 20 жил хамтдаа аз жаргалтай амьдарч, 5 хүүхдийн эцэг эх болцгоожээ.

Омар Си: 8 фактов про самого любимого актера Франции (фото 1)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө