Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2019 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

  Б.Оюун 2019-01-23 432

Америкийн Лос Анжелес хотноо 2019 оны Оскарын шагналд нэр дэвшин өрсөлдөх бүтээлүүдийг нэрлэжээ. Америкийн кино академийн дээд шагнал болох Оскарын шагналд нэр дэвшигчдийн нэрсийг шагнал олгох комиссоос зарлан нэрлэсэн байна. Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа болох юм.

Энэ жилийн Оскарын шагналд найруулагч Йоргос Лантимосын бүтээл “The Favourite“ болон Альфонсо Куароны “Roma“ кино хамгийн олон буюу тус бүр 10 номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр зарлагджээ.

The Favourite

Image result for “The Favourite“2019 оны Оскарын шагналд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн “The Favourite“ кинонд 18-р зууны үед амьдарч байсан хатан хаан Анна Стюартын амьдрал, түүний ганцаардал, зовлон шаналалын тухай өгүүлдэг байна. Хүнд өвчин, ганцаардлын улмаас шаналах хатан хаан Аннагийн анхааралд өртөж, түүний титмийг өвлөхийн төлөө өрсөлдөх Мальборогийн ахайтан Сара болон түүний дүү Эбигейл нарын далд тэмцлийг кинонд харуулах болно. Энэ кино Оскарын шагналд “шилдэг бүтээл”, “шилдэг зохиол”, “шилдэг найруулагч”, “шилдэг гол болон туслах эмэгтэй дүр” гэхчлэн гол шагналуудад нэр дэвшсэн байна.

Roma

Related image

Саяхан болж өнгөрсөн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг гадаад киноны төрөлд тэргүүлсэн Мексикийн найруулагч Альфонсо Куароны бүтээл “Roma” кино Оскарын 2019 оны шагналд Netflix кино компаниас нэр дэвшсэн анхны бүтээл болжээ. Кинонд 70-аад оны үеийн Мехикогийн дундаж амьдралтай нэгэн гэр бүлийн амьдралыг өгүүлдэг юм. Энэ кино Оскарын энэ жилийн шагналд мөн л 10 төрөлд нэр дэвшжээ. Тэр дундаа “шилдэг бүтээл”, “шилдэг эмэгтэй жүжигчин”, “гадаад хэл дээрх шилдэг кино”, “шилдэг найруулагч”-ийн төрөлд нэр дэвшсэн байна.

Энэ жилийн Оскарын шагналын гол шагнал болох шилдэг бүтээлийн номинацид түүнчлэн жүжигчин Брэдли Куперын найруулж, гол дүрд нь дуучин Леди Гага тоглосон “Од төрсөн нь” буюу “A Star is Born” кино мөн өрсөлдөж байна. Киноны гол дүрийг бүтээсэн Брэдли Купер, Леги Гага нар түүнчлэн “шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин”-ий шагналд тус тус нэр дэвшсэн байна. 

“Оскар-2019” кино наадамд нэр дэвшсэн бусад уран бүтээл, уран бүтээлчдийн нэрсийг танилцуулъя:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ:

• Спайк Ли ( BlacKkKlansman)
• Павел Павликовский (Cold War)
• Йоргос Лантимос (The Favourite)
• Альфонсо Куарон (Roma)
• Адам МакКей (Vice).

ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

• “Black Panther”, найруулагч Райан Куглер;
• “BlacKkKlansman”, найруулагч Спайк Ли;
• "Bohemian Rhapsody”, найруулагч Брайан Сингер;
• "The Favourite”, найруулагч Йоргос Лантимос;
• "Roma”, найруулагч Альфонсо Куарон;
• "A Star Is Born”, найруулагч Брэдли Купер;
• "Vice”, найруулагч Адам Маккей

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН:

• Кристиан Бейл (Vice)
• Брэдли Купер (A Star Is Born)
• Уиллем Дефо (At Eternity's Gate)
• Рами Малек (Bohemian Rhapsody)
• Вигго Мортенсен (Green book)

ШИЛДЭГ ТУСЛАХ ДҮР (ЭРЭГТЭЙ):

• Магершала Али (Green Book)
• Адам Драйвер (BlacKkKlansman)
• Сэм Эллиотт (A Star Is Born)
• Ричард Грант (Can You Ever Forgive Me?);
• Сэм Рокуэлл (Vice)

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР:

• Ялица Апарисио (Roma)
• Гленн Клоуз (The Wife)
• Оливия Колман (The Favourite)
• Леди Гага (A Star Is Born)
• Мелисса Маккарти (Can You Ever Forgive Me?)

ШИЛДЭГ ТУСЛАХ ДҮР (ЭМЭГТЭЙ)

• Эми Адамс (Vice)
• Марина Де Тавира (Roma)
• Реджина Кинг (If Beale Street Could Talk)
• Эмма Стоун (The Favourite)
• Рэйчел Вайс (The Favourite).

ШИЛДЭГ ХҮҮХЭЛДЭЙН БҮТЭЭЛ:

• "Incredibles 2”, найруулагч Брэд Берд;
• "Isle of Dogs”, найруулагч Уэс Андерсон;
• "Mirai”, найруулагч Мамору Хосода;
• "Ralph Breaks the Internet”, найруулагч Фил Джонстон, Дело Мур;
• "Spider-Man: Into the Spider-Verse”, найруулагчПитер Рэмзи, Боб Персичетти , Родни Ротман.

ГАДААД ХЭЛ ДЭЭРХ ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

• "Capernaum”, Ливан;
• "Cold War, Польш;
• "Never Look Away”, Герман;
• "Roma”, Мексик;
• "Shoplifters”, Япон

Оскарын шагналтнуудыг тодруулах ажиллагаа, шагнал гардуулах ёслол ирэх 2-р сарын 24-нд Лос Анжелес хотноо болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө