Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас Монгол улсын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

  С.Золбоо 2019-01-23 1046

Олон улсын теннисийн холбооноос талбайн теннисийн 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Тайландад боллоо.  Тэмцээнээс Э.Ангараг ахлагчтай баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.

14 хүртэлх насны “Азийн дивизэн аварга-II” буюу хоёрдугаар шатны цуврал тоглолтуудад Б.Эрхбилгүүн, Б.Хатансүйх, Ч.Маралгоо, П.Ундрах нар оролцжээ. Тамирчид нийт 10 гаруй удаагийн тоглолт хийснээс Ч.Маралгоо ганцаарчилсан төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Ч.Маралгоо, Ч.Марта нар эмэгтэй хосын төрөлд хоёр удаа нэгдүгээр байрт шалгарч хошой алтан медалийн эздээр тодорсон байна. Түүнээс гадна Б.Эрхбилгүүн, Б.Хатансүйх, П.Ундрах нар амжилттай тоглолтуудыг хийж зэрэглэлээ ахиулахын зэрэгцээ дараагийн тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан байна.

Эх сурвалж: Medee.mn

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө