Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д. Цогтбаатар: Шинээр томилох элчин сайд нарын нэрийг удахгүй оруулна

  М.Ариунжаргал 2019-01-23 554

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Монгол улсаас япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Г.Тэнгэрийг, канад улсад суух элчин сайдаар Н.Чимгүүндарь нарыг сонгоод байсан ч одоогийн төрийн тэргүүн тус хоёр хүний итгэмжлэх жуух бичгийг өгөлгүй татгалзсан. Улмаар тус хоёр хүнийг дахин нэр дэвшүүлж нэгийг нь Австрали улсад, нөгөөг нь Тайланд улсад суух элчин сайдаар томилоод байсан ч эргүүлэн татах саналыг гадаад харилцааны сайд гаргаж МАН -ын бүлэг дэмжээд байна.

Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ -д суух элчин сайдаар томилогдсон ч эргүүлэн татах шийдвэр гаргаад байгаа. Харин дараагийн элчин сайд нарын нэрийг тун удахгүй оруулна гэдгээ гадаад харилцааны сайд хэллээ.

 Элчин сайд нарын томилгоотой холбоотой олон асуудал үүсч байгаа нь монгол улсаас гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахаас эхлээд дипломат албаны ажил цалгардаж байна гэх шүүмжлэл дагуулдаг юм. Харин дипломат албаны ажил тасралтгүй үргэлжилж байдаг өнөөдрийн байдлаар ажил цалгардаж гацсан зүйл байхгүй хэмээн салбарын сайд онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө