Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“OSCAR”-ын шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн одууд-1

  Б.Оюун 2019-02-16 927

Тун удахгүй дэлхийн кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй наадам болох Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болно. Тэгвэл “Оскарт” хамгийн олон удаа нэр дэвшиж байсан одуудыг танилцуулж байна.

ГРИР ГАРСОН – 6 УДАА НЭР ДЭВШИЖ, 1 УДАА ХҮРТСЭН


Холливудын жүжигчин Грир Гарсоныг хамгийн азгүй жүжигчин гэдэг. Түүнийг эхлээд найруулагч, продюсерууд төдийлөн тоодоггүй байсан 1930-аад оны дундуур Гарсон MGM кино компанитай уран бүтээлийн гэрээ байгуулжээ. Удалгүй тэрээр кинонд амжилттай тоглож, Оскарын шагналд 6 удаа нэр дэвшиж байсан ч 1943 онд “Миссис Минивер” киноны дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ.

БЕТТ ДЭВИС – 10 УДАА НЭР ДЭВШИЖ, 2 УДАА ХҮРТСЭН


Холливудад гарч амжилт олохын төлөө маш удаан хугацаанд хөдөлмөрлөсөн Бетт Дэвис 30 гарсныхаа дараа л “Муу эгч” кинонд тоглож, олонд танигджээ. Ихэнхдээ сөрөг талын үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн дүрийг бүтээж байсан Бетт 1935-1943 оны хооронд бараг жил бүр энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байсан ч ердөө 1936, 1939 онд хоёр удаа Оскар хүртэж байжээ.

КЕТРИН ХЕПБЕРН - 12 УДАА НЭР ДЭВШИЖ, 4 УДАА ХҮРТСЭН


Холливудын үзэсгэлэнт эмэгтэй жүжигчдийн нэг Кетрин Хепберн кино урлагтай 60 жилийн амьдралаа холбож, 44 бүрэн хэмжээний кинонд тогложээ. Найруулагчид түүнтэй ажиллах маш дуртай байсан юм. Хэдийгээр зураг авалтын талбай дээр хамтрагчидтайгаа муудалцах дуртай байсан ч жүжигчин бүсгүй кино урлагт амжилт олж, Оскарын шагналд 12 удаа нэр дэвшиж, 4 удаа хүртжээ. Ингэхдээ тэрээр анхныхаа Оскарын шагналыг 1933 онд 26 настайдаа хүртэж байсан бол дараа нь 41, 41 болон 75 насандаа Америкийн кино академийн дээд шагналыг хүртэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө