Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол Цэргийн Музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

  Д.Отгонсүрэн 2019-03-13 314

Монгол цэргийн түүхэн замналыг хүүрнэн өгүүлдэг Монгол цэргийн музей 1966 онд анх байгуулагджээ.  Монгол ардын армийн музей 1991 онд бүх цэргийн тэргүүлэх музей болж 1996 онд буурь сэлгэж одоогийн байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 4 танхим, 2 үзүүлэнгийн зааланд 3000 гаруй үзмэрийг дэлгэдэг музейд ховор нандин зүйлс олон бий.  Тухайлбал Монголын түүхэнд төрсөн гурван маршалын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл,  одоогийн тэсрэх бөмбөгийн үүсэл болох Хүннү гүрний үеийн галт бөмбөг, дундад зууны үеийн хотгор сэлэм зэргийг эндээс үзэж болно.  Монгол цэргийн үүх түүхийг бүрнээ харуулах Цэргийн музейг ийнхүү төрийн тэргүүний зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

 Ховдыг чөлөөлсөн цэргүүдийн бослого, Манжийн дарлалын үед тэмцэл өрнүүлж байсан Монгол цэргийн байлдааны бүхий л үйл ажиллагааг эндээс үзэж болох юм.  Цэргийн гавьяаны улаан тугийн одон шагнуулах ёслолын үеэр музейн үе үеийн удирдлагууд хүрэлцэн ирлээ.

Монгол цэргийн музей үзмэрийнхээ зарим хэсгийг шинэчилсэн байна.  Монгол цэргүүдийн энхийг дэмжих ажиллагаанд гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа түүхэн сургамжийг харуулсан үзмэрүүдийг шинэчлэн тавьсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө