Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хатан Хаан” кинонд хэн Диана гүнжийн дүрийг бүтээх вэ?

  Б.Оюун 2019-03-15 765

Тун удахгүй дэлгэцнээ өмнө нь хэдийнэ шуугиан тарьж амжаад байгаа “Хатан хаан” телевизийн цуврал киноны шинэ ангиуд гарч эхэлнэ. Тэгвэл энэ киноны найруулагч “Хатан хаан” кинонд Уэльсийн гүнж Дианагийн дүрийг бүтээх жүжигчнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Их Британийн хатан хааны гэр бүлийн тухай өгүүлэх Netflix кино студийн хамгийн их хөрөнгө зарж бүтээж байгаа цуврал кино “Эмми”, “Алтан бөмбөрцөг”, BAFTA зэрэг кино наадмуудаас шагнал авч, ихэд амжилттай яваа юм.

Киноны эхний хоёр улиралд Их Британийн хатан хааны гэр бүлийн үүх түүхийг сөхөн өгүүлсэн бол 3-р улирлаас эхлэн орчин цагийн хатан хааны гэр бүлийн тухай өгүүлэх хэсэг рүү шилжиж байгаа юм. Тиймээс ирэх 7-р сараас эхлэх кино зураг авалтад зориулан дүрийн сонгон шалгаруулалтууд явагдаж эхлээд байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө