Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Крымын гүүр. Хайр шингээв” кино Монгол улсад нээлтээ хийлээ

  М.Даваадулам 2019-03-19 955

Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвд найруулагч Тигран Кеосаяны найруулсан “Крымын гүүр. Хайр шингээв” уран сайхны кино нээлтээ хийлээ. Крым болон Севастополийг ОХУ-д эргэн нэгтгэсний таван жилийн ойд зориулан тус кино ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна.

ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Азизов Искандер Кубарович, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин-зөвлөх ноён Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн атташе Сулимук Геннадий Михайлович, Монгол улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович, Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Лиштованный Евгений Иванович, Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол улс дахь Оросын хамтын ажиллагааны байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Будаева Татьяна Чагдуровна болон Монгол улсад ажиллаж амьдарч буй Орос иргэд өргөнөөр оролцлоо.

Монголын талаас “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлтийн болон Оросын их дээд сургууль төгсөгчдийн Холбооны дэд дарга Доржпаламын Цогзолмаа, БСШУСЯ-ны төлөөлөгчид, Монгол улсын цэргийн болон иргэний их дээд сургуулийн сонсогч оюутнууд, нийслэл хотын төдийгүй хөдөө орон нутаг дахь ОШУСТ-ийн орос хэлний төвийн салбар сургуулийн сурагчид оролцлоо.

1921 онд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд олон үндэстэн бүхий Крымын өөртөө засах зөвлөлт социалист бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэйг тус киноны нээлтийн арга хэмжээн дээр ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Азизов Искандер Кубарович тэмдэглэсэн юм. 1946 онд Крым муж хэмээн нэрлэгдэх болж 1954 онд Украины зөвлөлт социалист бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд шилжжээ. 1991 онд ЗХУ тарж бутарсны дараа Крымын мужид бүх ард түмний санал асуулга болж, Крымын өөртөө засах бүгд найрамдах улс байгуулахыг ард иргэд дэмжжээ.

Харин 1992 онд Крымын Үндсэн хууль баталж, Крым улс гэрээт харилцаатайгаар Украин улсын бүрэлдэхүүнд багтсан байна. Гэвч Украин улсад улс төрийн нөхцөл байдал хурцадсанаар 2014 оны 2-р сард Украины ард иргэд ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн багтах түүхэн шийдвэр гаргасан.

2014 оноос хойш Крымын хойгт олон эерэг өөрчлөлт гарсныг Элчин сайд ноён Азизов онцолсон юм. Крымын гүүр баригдаж, эдийн засгийн бүх л салбар хурдацтай хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Крымын гүүрийг хэрхэн хайр шингээн бүтээснийг тус кино харуулах болно гэдгийг тэрээр тэмдэглээд, киногоо тухлан үзэхийг хүссэн юм.

Жич: Крымын хойгт 2014 оны хавар бүх нийтийн санал асуулга явагдаж, тус санал асуулгын дүнгээр Крымын хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн юм. Крымын нийт хүн амын 96% ОХУ-д нэгдэхийг дэмжсэн. ОХУ-ын Бүх Оросын нийтийн санал судлах төвийн мэдээлснээр, Крымыг ОХУ-нд нэгтгэснийг Оросын нийт иргэдийн 90% нь дэмжиж байна.

Эх сурвалж: http://mng.rs.gov.ru/ru

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө