Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Э.Эрдэнэжамьян: Ё.Сагсай прокурорын зүй бус үйлдэл өнөөгийн хууль, прокурорын байгууллагын үнэн царай

  Ч.Доржбат 2019-03-21 2078

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийг хурдан буцаан авч ард түмэнд хувьцаа болгож тараах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Мөн Хууль, шүүхийн байгууллагууд МАНАН-гийн тушаалаар ажиллаж байна гэлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: 

Намайг 60 тэрбумын талаар анх зарлахад орчин үеийн техник ашиглаж, эвлүүлэг хийсэн байна гэж  зурагтаар хүртэл баахан гаргасан. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж, ийм зүйл болсон нь тодорхой болсон. Үнэн хэлсэн хүмүүсийг дандаа гүжирддэг. Цагдаад өгч, шүүхийн үүдэнд уулзана гэж айлгадаг.  Н.Энхбаяр даргыг цагдаад дуудсан гол зорилго нь шоронд оруулж, дугарах эрхийг нь хаах гэсэн,  Хэнтийд болох гэж буй нөхөн сонгуультай холбоотой гэж харж байна. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн жүжиг. 

МАНАН дандаа хар тамхины хэрэгт холбогдсон прокурор, шүүгчийг ашиглаж байна.

Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно. Энэ бол зөвхөн Сагсай гэдэг хүний тухай биш, тийм хүмүүсийг ашиглаад ард нь цөөхөн хэдэн хүн байгалийн баялагт эзэн суугаад байна. Бусдыг ядуу байлгах зорилготой улс төр эдийн засгийн бүлэглэл байна. 

Нэгэнт хэлснийх тэр бичлэгийг маргааш та бүхэнд үзүүлье. Үндэсний мэдээллийн төвийн энэ байранд 11.00 цагт хэвлэлийн хурал зарлаад үзүүлье гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө