Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улсдаа хамгийн том соёлын театр, түүхийн музей байгуулна

  М.Ариунжаргал 2019-04-10 469

Олон мянганы түүхтэй их нутаг, агуу эзэн Чингис хааны үр сад гэж Монголчууд омогших дуртай. Гэвч манай улсад гадны жуулчид, ирээдүй хойчдоо түүхийн үнэт өв, соёлоо танилцуулах дурсгалт газрууд тэр дундаа томоохон бүтээн байгуулалт ховор байдаг. Өвөр Монголын өөртөө засах орон л гэхэд гадна талаасаа нисэж байгаа бүргэд морины эмээл, монгол гэрийн оройг бэлгэдсэн дотор талдаа морин уралдаан, бөхийн барилдаан, соёлын театр зэрэг 1 сая 393 мянган м2 талбайд наадмын цогцолбор байгуулсан байдаг. Тэгвэл засгийн газрын тэргүүн урлаг соёл, өв уламжлалаа шингээсэн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа

Үүнээс гадна Хэнтий аймгийн Дадал сум Чингис хааны өлгий нутагт баригдаж байгаа бүтээн байгуулалтыг түшиглэн Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Энэ ажлыг энэ жилээс эхлүүлэх чиглэлийг салбарын сайдад өгчээ

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын эрхлэх ажлын хүрээнд үндэсний урлагийн театр, үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах ажлыг эрчимтэй судалж энэ сардаа багтаан төлөвлөгөөг гаргахаар болсон байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө