Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ханхүү Харри, Опра Уинфри нар хамтарч ажиллана

  Б.Оюун 2019-04-12 444

Их Британийн ханхүү Харри болон Америкийн телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфри нар хамтарч ажиллана. Тэд хамтран сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд баримтат цуврал бүтээл хийхээр болжээ.

Ханхүү болон нэртэй хөтлөгчийн хамтарсан бүтээл ирэх 2020 онд дэлгэцнээ гарах гэнэ. Цувралд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг жинхэнэ баатруудын түүх дээр тулгуурлан харуулахаар зорьж байна. Тиймээс хамтарсан бүтээл олны анхаарлыг ихээхэн татна гэж үзэж байна.

Дээрх төсөл дээр хамтарч ажиллах саналыг ханхүү Харри Опрад анх тавьж хандсан гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө