Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жаран хар арван цагаан ансамбль 50 жилийн ойтойгоо золгож байна

  Д.Отгонсүрэн 2019-04-13 748

60 хар 10 цагаан цэргийн ансамбелийн 50 жилийн ой тохиож байна. Цэрэг армийн дуу хуураар монголын ард түмэн сайн мэднэ. 60 хар 10 цагаан ансамбел бий болсноор монголд мэргэжлийн найрал дуу үүссэн гэж үздэг байна. 60 эрэгтэй, 10 эмэгтэй багтах энэ ансамбелийг олон түүх дагадагийг урлагийнхэн хэлдэг юм.  Цэргийн дүрэмт хувцасаар эгнэн жигдэрч дан эрчүүдээс бүрдсэн найрал дууны хоор байгуулагдаж байсан нь тухайн үедээ тун содон үзэгдэл болжээ. 60 эрэгтэй дуучин дээр 10 эмэгтэй нэмэгдэж улмаар 60 хар арван цагаан нэрээр түүхэнд үлджээ.

60 харын чуулга дан ганц цэрэг армийн гэлтгүй Монголын хөгжмийн түүхэнд шинэ хувьсал болж байсан гэдгийг өнөөдөр эргэн дурслаа. 1969 онд анхлан байгуулагдаж байсан тус чуулгийн асаасан галыг эдүгээ ЦДБЭЧ-ын уран бүтээлчид түүчээлэн авч яваа юм.

Мэргэжлийн найрал дууны тулгын чулууг тулсан тус чуулгын 50 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал хийх, "Дуугаар жигүүрлэсэн тавин жил" баримтат нэвтрүүлэг, "Жаран хар-арван цагаан" фото ном хэвлүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Урлагийн түүхэнд онцгой содон нэгэн түүхийг бүтээсэн 60 харын эгнээнээс өнөөдөр олон Ардын жүжигчин , Төрийн шагналтан, Гавьяатууд төрөн гарч хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө