Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

The Lion King киноны албан ёсны трейлер цацагдлаа

  Б.Оюун 2019-04-17 337

The Lion King буюу “Араатны хаан арслан” киноны шинэ трейлер албан ёсоор цацагдлаа. Disney кино компанийн бүтээл “Араатны хаан арслан” киног цоо шинэ форматаар бүтээж, тун удахгүй нээлтээ хийх юм.

“Араатны хаан арслан” киноны шинэ римейкийг орчин үеийн 3D анимэйшны төрлөөр бүтээж, киног зурж бүтээсэн гэхэд яг л амьд мэт сэтгэгдэл төрүүлж байгаагаараа онцлог юм.

Кинонд хүүхэд багачуудын сэтгэл зүрхэнд хоногшсон киноны баатрууд болох Симба, Нал, Муфаса,  мэдээж хэрэг Тимон болон Пумба нарын хөгжилтэй түүхийг орчин үеийн компьютер графикийн аргаар хүүхэд багачууд төдийгүй томчууд ч шимтэн үзэхээр бүтээсэн байна.

“Араатны хаан арслан” кинонд Холливудын нэртэй одууд болох Дональд Гловер, Сета Роген, Бейонсе болон бусад нэр алдартай уран бүтээлчид дуу оруулжээ.

Кино 2019 оны 7-р сарын 19-нд албан ёсны нээлтээ хийн, дэлгэцнээ гарах гэнэ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө