Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дорнод аймгийн Халхгол сумын малчид бүлэг зохион байгуулалтад орж мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэнэ

  Ч.Доржбат 2019-04-20 684

Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ТВ5  телевиз хамтран хэрэгжүүлж байгаа мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх “Шинэ хөдөө” зорилтот төсөл нэвтрүүлгийн баг , Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаа. Тус сумын малчид нэгдэж бүлэг зохион байгуулалтад орон малын хулгайтай тэмцэхээ илэрхийлж байна.

Уулзалтын үеэр Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун , мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчдад яриа таниулга хийлээ.

Дорнод аймагт мөн л мал хулгайлах гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос өссөн байна. Ялангуяа төв зам  дагуу болон аймгийн төвийн ойролцоох сумдад мал хулгайлах гэмт хэргийн гаралт энэ оны эхний улиралд нэмэгджээ. Тиймээс орон нутгаас Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин н.Батсүх гуай энэ жил адуу, үхэр сүргээсээ хулгайд алджээ.өмнө мал шилжилт хөдөлгөөнийг цагдаагийн байгууллага хянаж, бичиг хийж өгдөг байсан. Гэтэл үүнийг цагдаагаас болиулж мал эмнэлгийн газар руу шилжүүлснээр хулгайн нэмэгдсэн гэж тэрээр ярьж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө