Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тегеранд Коран судар танилцуулах олон улсын үзэсгэлэн нээгджээ

  Б.Оюун 2019-05-13 183

Ираны нийслэл Тегеран хотноо олон улсын коран судрын үзэсгэлэн үүд хаалгаа нээжээ. Энэ жил 27 дахь удаагаа болж байгаа коран сударт зориулсан үзэсгэлэн Тегеран хотын имам Хомейни Мосаллын нэрэмжит төвд нээгдсэн байна.

 Олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд Исламын улс орны соёл, шашны асуудал эрхэлсэн сайд Аббас Салехи болон бусад соёл урлагийн төлөөлөл оролцжээ. Тегеранд уламжлал болон зохиогддог коран сударт зориулсан олон улсын үзэсгэлэн нь дэлхийд томоохонд тооцогддог, зөвхөн коран сударт зориулагдсан арга хэмжээ юм. Үзэсгэлэнд ховор нандин, өвөрмөц аргаар бүтээсэн, эртний болоод орчин үеийн коран судар дэлгэн тавихаас гадна олон улсын уран бүтээлчид коран судрыг судлах явцдаа бүтээсэн бүтээлүүдээ мөн дэлгэн тавьдаг юм.

Энэ жил 27 дахь удаагаа болж байгаа коран сударт зориулсан үзэсгэлэнд дэлхийн 8 улс орон оролцож байна. Үзэсгэлэн энэ ням гарагт үүд хаалгаа нээн, энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө