Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Канны олон улсын кино наадам эхэллээ

  Б.Оюун 2019-05-14 502

Францын шүрэн арал дээр байрлах Канн хотноо өнөөдөр 72 дахь удаагийн олон улсын нэр хүндтэй кино наадам нээлтээ хийж байна. Каннын олон улсын кино наадмын энэ жилийн шалгаруулалтад хамгийн олон буюу нийтдээ 4 эмэгтэй найруулагчийн бүтээл нэр дэвшин өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлог байгаа юм.

72 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын шүүгчдийн багийг Мексикийн кино найруулагч Алехандро Гонзалем Иньяритту тэргүүлэн ажиллаж байна. Кино наадмыг найруулагч Жим Жармушийн бүтээл “Үхэгсэд үхдэггүй” кино нээх юм. Түүнчлэн наадмын албан ёсны хөтөлбөрт Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” кино багтжээ. Энэ кинонд жүжигчин Леонардо Ди Каприо, Брэд Питт болон Марго Робби нар хамтран тогложээ.

Image result for CANNES FILM FESTIVAL 2019 –

Түүнчлэн Каннын кино наадмын “Алтан далдуу модны” төлөө Испанийн найруулагч Педро Альмодоварын, жүжигчин Антонио Бандерас болон Пенелопа Крус нарын тоглосон “Өвчин зовлон болон нэр хүнд” кино өрсөлдөж байна. Энэ жилийн Каннын кино наадмын үеэр Францын жүжигчин Ален Делонд кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэт “Алтан далдуу мод” шагнал хүртээх гэнэ. Каннын олон улсын кино наадам энэ сарын 14-25-ны хооронд үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө