Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хээр болон хүрэн азаргатай адууны эздийг цагдаагийн байгууллагаас хайж байна

  Ч.Доржбат 2019-05-16 616

Адууны зүс, содон шинж тэмдгээс дурдвал Улаан хээр азарга зөв гуяандаа хас задгай уйлан тамгатай бөөн сүүлтэй. Морь их хасдаг. Мөн хул алаг гүү, хул алаг эр даагатай, Дүмбэн цагаан гүү задгай уулан тамгатай, цагаан халиун эр даагатай.Хүрэн гүү задгай уйлан тамгатай зээрд эм даагатай.

Мөн зээрд шүдлэн байдас, хээр үрээ, хүрэн гүү гэсэн 10 тооны адуу байна. Эдгээр адуунууд 2018 оны 07 сард Төв аймгийн нутагт ирсэн. Эзэн холбогдчийг цагдаагийн байгууллаас хайж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагын 98081010 утаснаас авна уу.

 

 Мөн Хүрэн азарга, хоёр бор гүү, цагаан шарга гүү, шарга байдас, хүрэн гүү,хүрэн даагатай, мөн хүрэн гүү, буурал гүү ширээтэй дан саран тамгатай 9 тооны адууны эзнийг цагдаагийн байгууллагаас хайж байна. Энэ 9 тооны адуу мөн л 2018 оны 07 сарын орчим Төв аймгийн нутагт ирсэн байна.Дэлгэрэнгүй мэдээллийн цагдаагийн байгууллагын 98081010 утсаар авна уу?

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө