Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ататюркийн тэмцлийн 100 жилийн ойг тэмдэглэж байна

  Б.Оюун 2019-05-17 349

​Туркэд энэ улсын анхны ерөнхийлөгч, Осман болон Туркийн шинэчлэгч, улс төрч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин Мустафа Кемаль Ататюркийн улс төрийн бослого тэмцлийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд болж байна. Тэдгээрийн нэг нь Ататюркийн цаг үед хэрэглэгдэж байсан цэргийн дүрэмт хувцасны үзүүлбэр юм.

Хар далайн эрэг дээрх Туркийн Самсун мужид Ататюркийн тэмцлийн 100 жилийн ойд зориулан түүний эдэлж хэрэглэж явсан хувцас хунар, мөн тухайн цаг үед цэргийнхэний өмсч байсан дүрэмт хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Одоогоос 100 жилийн тэртээх 1919 оны 5-р сарын 19-ний өдөр Туркийн түүхэнд онцгой тэмдэглэлт өдөр болон үлджээ.

Энэ өдөр Ататюркийн удирдлаган дорх улс төрийн хүчин, тэмцэгчид Самсунд ирж, тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ эхлүүлж байжээ. Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлын ойг Туркийн Стамбул, Амасия, Эрзурум, Анкара зэрэг хотуудад өргөн дэлгэр тэмдэглэх юм. Ойн арга хэмжээний хүрээнд Самсун мужийн Маарифын нэрэмжит коллеж, Анатолийн дунд сургуулийг төгсөгчдийн нийгэмлэг, Олгун-лазмын институт, Ататюркийн соёлын төв зэрэг байгууллагаас Ататюркийн цаг үед хамаарах хувцас загварын шоу үзүүлбэр зохион байгуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө