Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

The Rolling Stones хамтлаг АНУ, Канадаар аялан тоглоно

  Б.Оюун 2019-05-18 513

Британийн домогт The Rolling Stones хамтлаг ирэх 6-р сарын 21-нээс эхлэн Америк болон Канадаар аялан тоглолтоо хийнэ. Хамтлагийн аялан тоглолт Америкийн Чикаго хотоос эхэлж байгаа юм. Энэ талаар хамтлагийн албан ёсны сайтад мэдээлэл оруулсан байна.

The Rolling Stones хамтлагийн аялан тоглолт 4-р сард эхлэх ёстой байсан ч хамтлагийн дуучин Мик Жаггер зүрхний клапан солих мэс засалд орсон учраас хойшлогдоод байжээ.

Image result for the rolling stones

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Мик Жаггер өөрийн твиттер хуудсандаа бүжгийн студид бэлтгэл хийж байгаа бичлэгээ оруулж, түүний эрүүл мэнд сайн байгааг харуулжээ. 75 настай дуучин бэлтгэл сайтай байгаа гэдгээ харуулж, мэс заслын дараа хурдан хугацаанд тэнхэрч байгаагаа нотолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө