Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож сүсэгтэн олон шашин номын зан үйлд идэвхтэй оролцлоо

  Т.Бадамханд 2019-05-18 661

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог. Энэ өдрийг дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.

 Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ байдаг.

Бурхан багшийн их дүйчин өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг байхыг НҮБ-аас шийдвэрлэсэн байдаг. Өдгөө Ази Африк, Европ, Америк зэрэг дэлхийн олон улс оронд Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна. Гандантэгчэнлин хийдэд сүсэгтэн олон олноор цугларч хурал номд даган баясаж байлаа.

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай. Гандантэгчэнлин хийдэд өглөөний 05:00-21:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгууллаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө