Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Завханчууд Монгол бичгээ төгс эзэмших зорилт тавьжээ

  Ч.Доржбат 2019-05-18 470

Завханчууд оюуны соёлын үнэт өв болсон босоо Монгол бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хүн бүр уншиж, бичих чадварыг эзэмших, монголоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний Монгол-2025” хөтөлбөр эхлүүллээ.

Манай  Улс 2025 оноос албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Боловсрол соёл урлагийн газар хамтран “Миний Монгол-2025” хөтөлбөрийг 2021 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд босоо монгол бичгээ өнө удаан жил уламжлан хадгалж яваа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол хэлэн зүйн эрдэмтэн докторуудтай хамтарч байна. Миний Монгол-2025 хөтөлбөрийн нээлт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд боллоо.

Сургалтад Завхан аймгийн 24 сумын Ерөнхий боловсролын 29 сургуулийн 7-11 дүгээр ангийн 200 хүүхэд, 80 багшийг хамруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжийн 10 хоногийн сургалтыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж, урд бүсийн 11 сумын 15 сургуулийн 100 хүүхэд, 37 багш, сонирхогчид амжилттай суралцаж төгслөө. Тэд өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн монгол бичгээ сайн судалж, уран бичлэг, бийрэн бичлэгийг анхан шатнаас нь суралцаж, бүтээл туурвих чадвартай болжээ. Цаашид сургалтад хамрагдсан хүүхдүүд багш нартайгаа хамтран бусдадаа зааж сургах замаар ирэх намар гэхэд 500 сурагчид Монгол уран бичлэгийн чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөөд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө