Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Eurovision хөгжмийн наадамд Нидерландын дуучин тэргүүллээ

  Б.Оюун 2019-05-20 497

Израиль улсад болсон Eurovision хөгжмийн наадамд Нидерландын дуучин Дункан Лоуренс тэргүүллээ. Тэрээр Arcade нэртэй өөрийн бичсэн дуугаараа үзэгчдийн саналаар 2-рт, шүүгчдийн саналаар 3-рт орж, нийт оноогоороо тэргүүлсэн байна. Дункан Лоуренс Европын нэр хүндтэй хөгжмийн наадамд тэргүүлснээр 1975 оноос хойш анх удаа Eurovision хөгжмийн наадам дараа жил Нидерландад зохион байгуулагдах нь ээ.

Энэ жилийн Eurovision хөгжмийн наадмын 2-р байранд Италийн реп дуучин Мамуду “Money“ нэртэй дуугаараа орж, 3-р байрыг Оросын дуучин Сергей Лазарев эзэлжээ.

Ирэх 2020 оны Eurovision хөгжмийн наадам ялагчийн эх оронд буюу Нидерландад болно. Тэгвэл Нидерландын хэд хэдэн хот, тухайлбал Амстердам, Роттердам, Гаага болон Маастрихт хотууд Европын нэр хүндтэй хөгжмийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө